Шилдгийн шилдэг дуучдын нэгдэх цэг The VOICE шоу нь дэлхийн 62 улсад хийгдэн зургаан зуун тавин сая үзэгчтэй болоод байгаа билээ.

2010 онд Голланд улсаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн олон улсын нэр хүндтэй телевизийн шоу “The Voice” нь дэлхийн номер нэг бүтээл юм.

Энэхүү шоуны гол онцлог нь оролцогчдыг гаднах төрх байдлаар бус хоолойны чадлаар нь шалгаруулдаг явдал юм. Өөрөөр хэлбэл оролцогчид өөрийнхөө авьяас чадварыг л харуулах ёстой. Тийм ч учраас мэргэжлийн, мэргэжлийн бус хэн ч оролцож болохоос гадна ямар ч орны хэлээр дуулах боломжтой. Энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар байх болно.

    Уг шоу нэвтрүүлэг нь дараах үндсэн шаттай, Тодруулбал:

  1. Нээлттэй шалгаруулалт,

  2. Телевизээр гарах эхний шат буюу сонсох шат,

  3. Халз тулаан,

  4. Хагас шигшээ амьд тоглолт,

  5. Финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай болно.

Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас Чадвар Чанар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг”-үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай. Тодруулбал дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлддөг нь энэ шоуны онцлог юм. Түүнчлэн шоуны шүүгчид нь оролцогчидтойгоо хамтран тэднийг дасгалжуулж багшилдаг нь зөвлөх шүүгчдийн өрсөлдөөний үр дүнг тайзнаа харуулдаг.

Авьяастан таныг Монголын урлагийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдний заавар зөвлөгөөг авах боломжтой уг шоунд оролцохыг урьж байна.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70007703, 70007704 дугаарын утаснаас лавлана уу.